Авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө баталлаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шуурхай хуралдаанаас “Авлигын индексийг бууруулах талаар анхаарч, төлөвлөгөө гаргаж ажиллах” үүрэг даалгаврыг өгсөнтэй холбогдуулан Хөдөлгөөн зохицуулалтын төв нь авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө батлан ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах, шийдвэр гаргах, хяналт-шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах, төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагаанд олгож буй гэрчилгээжүүлэлтийн хүсэлтийн шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийх, шилэн дансны цахим хуудсын хөтлөлт, мэдээний иж бүрдэл, төсвийн ил тод байдлыг хангах зэрэг олон талт арга хэмжээг тусгалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-23 өдөр 11:49:3 цаг