ЭРХҮҮГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” ЧИГЛЭЛЭЭР СУРГАХ МАГИСТРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ

 

“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ нь “Инженер-Ирээдүй”

хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн инженер бэлтгэх зорилгоор ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

 

           Уг хөтөлбөр нь  2020-2023 онд  жил бүр салбарын 15 инженерийг “мэдээллийн систем ба технологи” чиглэлээр 2,5 жилийн магистрын эчнээ  сургалтыг зохион байгуулна.

 

 Иймд салбарын мэргэжилтэн, инженерүүд та бүгдийг аж үйлдвэрийн IV-р хувьсгал, дижитал эринтэй хөл нийлүүлэн өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн суралцахыг урьж байна.

 

Бүртгүүлсэн инженерүүдийг тусгай шалгуураар шалгаруулж сонгох ба Улаанбаатар хот дахь ИрГУПС-ийн салбар сургуульд хэлний мэдлэгээ дээшлүүлж, цаашлаад тус чиглэлээр  магистрын зэрэг хамгаалах боломжтой юм.

 

Тавигдах шаардлага:

  1. Төмөр замын инженер бакалавр зэрэгтэй байх
  2. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан байх
  3. Орос , англи хэлний суурь мэдлэгтэй байх
  4. Цаашид төмөр замын салбарт тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материалд:

  1. Иргэний үнэмлэх /хуулбар/
  2. Бакалаврын диплом  /хуулбар/, орос хэлд хөрвүүлэх
  3. Гадаад паспорт /хуулбар/,орос хэлд хөрвүүлэх
  4. Цээж зураг 2% /сүүлийн 6 сард авхуулсан/

 

Бүрдүүлэх материалуудыг 2020 оны 01 дүгээр сарын 25-ныг хүртэл “ГТХЗНТ” УТҮГ-ын төв байранд хүлээн авна.Хаяг:БГД 1-р хороо, 2-р хороолол, Газар бизнес төв 1 давхарт. Дэлгэрэнгүй мэдээллийг 77244405 дугаарын утсаар  лавлана уу.

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-10 өдөр 15:07:4 цаг