"БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ ТЭЭВЭР” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд болж байна. Хот хөдөөгийн харилцаа-ядуурлыг бууруулах арга хэмжээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Өмнөд Азид утаа багатай тээврийн хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зэрэг сэдвээр хурлын өмнөх хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.
 
Энэхүү олон улсын чуулга уулзалтыг Зам тээвэр хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна.   Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой. Чуулга уулзалтад 24 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
 
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 00:00:0 цаг