Мэндчилгээ

Төмөр замын салбарын хөгжил дэвшилд өөрсдийн бие, сэтгэл зүрхээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмадууд болон үе үеийн ган замчид та бүхэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын мэндийг Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв“ улсын төсөвт үйлдвэрийн газрын хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Өнгөрөгч шороон нохойн жилдээ Төмөр замын салбар маань ололт амжилт, их бүтээн байгуулалтаар дүүрэн жил байлаа. Угтан золгож буй шороон гахай жилдээ Төмөр замын салбарын хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан, мэдлэг боловсрол, ур чадвар,  хичээл зүтгэлээ дайчлан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажлын уялдаа холбоог сайжруулсан жил байх болно гэдэгт итгэлтэй байна.

Ган замчид та бүгдэд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, өрх гэр бүр нь аз жаргалаар бялхаж, од хийморь нь гийсэн сайхан жил болох болтугай хэмээн ерөөе.

 

“ГТХЗНТ” УТҮГ-ын захирал Т.Ариунбаатар

 

САР  ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-04 өдөр 00:00:0 цаг