Насанд хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр галт тэргээр зорчуулахгүй байхыг анхааруулж байна

Хичээл, сургууль амарсантай холбогдуулан хүүхдийг асран хамгаалагчгүйгээр галт тэргээр зорчуулах гэсэн үйлдлүүд гарч байгаа талаар Төмөр зам дахь цагдаагийн газраас мэдээллээ.Галт тэргэнд бага насны хүүхэд асран хамгаалагчгүй явснаар өртөө андуурч буух, унтаж байгаад өөрийн буух өртөөнөөс зөрөх, эд зүйлээ хулгайд алдах, мөн бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлүүд үүсдэг байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн 16 хүртэлх насны хүүхдийг галт тэргээр ганцааранг нь зорчуулахгүй байхыг анхааруулж байна.

НИЙТЭЛСЭН: 2019-01-09 өдөр 13:56:2 цаг