ГТХЗНТ болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Төслийн зөвлөх (PMC) баг БНСУ-ын төмөр замын "Юшин инженеринг" ХХК (Yooshin engineering) /5/, Солонгосын Төмөр замын судалгааны хүрээлэн (KRRI) /4/, УБТЗ /1/, ГТХЗНТ /3/-тэй хамтран УБТЗ гол замын шугам (Сүхбаатар→УБ→Замын-Үүд) хэсэгт талбарын судалгаа, байгууламж, зам дагуу байгаа хэвгий, тахир, элсэнд дарагддаг хэсэглэл, гүүр, хоолойтой танилцан судалгаа хийсэн.
4 дүгээр сарын 12-15 ны өдөр. Эмээлт, 61-ын гарам, Рашаант, Шатан өртөө, Баянбууралын гүүр, Зүүнхараа өртөө, Цайдамын зөрлөг, Дархан 2 өртөө, Дарханд баригдаж буй гүүрийн байгууламж, Баруунхараа өртөө, УБТЗ-ын дохиолол холбооны 1 дүгээр анги Сүхбаатар өртөөдөөр судалгаа хийсэн.
4 сарын 17-20 ны өдөр. Хонхор, Багахангай өртөө, Чойр өртөө, Сайншандын замын 4 дүгээр анги, Замын-Үүд өртөө, Замын-үүд дэх Бүс нутгийн логистикийн төв Элсэнд дарагдсан зам, гүүр хоолойтойтой танилцаж судалгаа хийсэн.