ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

15. 09. 25
posted by: Super User
Hits: 4147

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн стратегийн зорилго тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилго 1: “Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн удирдлага, зохицуулалтын бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, шийдвэрлүүлэх” хүрээнд хэрэгжүүлэх зорилт

· Төмөр замын тээврийн тухай хуульд заасан Төвийн үйл ажиллагаатай холбогдох шаардлагатай журмуудыг шинээр боловсруулж батлуулах;

· Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалттай холбогдох хууль тогтоомж болон төмөр замын байгууллагуудаас баталж гаргасан баримт бичиг, тушаал, шийдвэрүүдийн хийдэл, давхардал, зөрчилийг судлан тогтоож шийдвэрлүүлэх, хуулиар эрх олгосон тохиолдолд батлах, шийдвэрлэх;

·Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, дэлхий нийтээр мөрдөгдөж байгаа төмөр замын байгууллагуудын дүрэм, журам, заавартай нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг өөрчлөн шинэчлэх талаар судалгаа хийж шийдвэрлүүлэх;

· Хөрш болон бусад гадаад орнуудын төдийгүй олон улсын төмөр замын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл, зарчим, бодлогыг тодорхойлоход мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

· Төмөр замын тээврийн тарифын бодлого, хэрэгжилт, зохицуулалтад хяналт тавих ажиллагаанд Төвийн оролцоог хангах;

Стратегийн зорилго 2: “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нэгдсэн удирдлага, зохицуулалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх” хүрээнд хэрэгжүүлэх зорилт

· Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

· Төвийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

· Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтад ашиглаж байгаа өнөөгийн техник, технологийн нөхцөл байдлыг судлан тогтоож үнэлгээ, дүгнэлт гаргах;

· Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын дэвшилтэт технологиудыг харьцуулан судалж тохирох шийдлийг үндэслэлтэй боловсруулж гаргах;

· Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн байрыг ашиглалтад оруулах;

· Суурь бүтцүүдийн хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах, хянах ажиллагааг автоматжуулах;

· Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн удирдлагын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх;

· Төмөр замын байгууллагууд хоорондын үйл ажиллагааг уялдуулан хамтын ажиллагааг хөгжүүлэх;

· Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалтыг шуурхай шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

· Шинээр бий болох суурь бүтцийг галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалтын нэгдсэн сүлжээнд холбох тооцоо, судалгааг боловсруулж хэрэгжүүлэх;

Стратегийн зорилго 3: “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын мэргэшил, арга зүйг бүтээгч байгууллага болох” хүрээнд хэрэгжүүлэх зорилт

· Суурь бүтэц эзэмшигчдийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын талаархи мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

· Төмөр замын салбарын хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг төлөвлөж, зохион байгуулах;

· Галт тэрэгний хөдөлгөөний удирдлага зохицуулалтын дэвшилтэт технологийг судлах, турших, нэвтрүүлэх ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх;

Стратегийн зорилго 4: “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх мэдлэг чадвар, ёс суртахуун, бүтээлч санаачлагатай ажилтныг үр бүтээлтэй ажиллуулах байгууллага болон хөгжих“ хүрээнд хэрэгжүүлэх зорилт

· Мэдлэг чадвартай хүний нөөцийг бүрдүүлж тогтвортой, идэвхитэй бүтээлчээр ажиллах арга механизмыг төлөвлөж, хэрэгжүүлэх;

· Төвийн хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;

· Нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлж түүнд чиглэсэн төсөл, хөтөлбөр боловсруулан хөрөнгө оруулалт эрэлхийлэх;

· Жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг төсөв, хөрөнгө оруулалттай уялдуулан тооцоолж боловсруулах;

· Бусад улс орны ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;

Олон улсын төмөр замын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байр сууриа бэхжүүлэх;

ДЭЭШЭЭ