Иргэдийн санал хүсэлт хүлээн авах
 

Өргөдөл, гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хариу хүргүүлнэ.

Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Н.Энхтуяа

Утас: 7724-4403 (Ажлын цагаар)

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.

Бидний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээллийг албан бичгээр болон цахим шуудангийн хаяг, утас, факсаар ирүүлэх болон ажлын өдрийн 08:30-17:30 цагийн хооронд өөрийн биеэр хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Ажиллах журам: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Төвийн архив албан хэрэг хөтлөлтийн журамд заасны дагуу шийдвэрлэнэ.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах Төвийн албан бичгийн шийдвэрлэлт, өргөдөл, гомдол, санал хүсэлт хариуцсан ажилтан нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.  Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

 

Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл, дугаар, өмчлөгчийн код авах

Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хариуцсан ажилтан: Г. Баярсайхан

Ажиллах журам: Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016.11.24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан "Хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалт. 2, 3-р хэсэг "Төмөр замын ачааны вагоны дугаарлалтад тавих шаардлага", "Төмөр замын татах хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалтад тавигдах шаардлага", MNS 6630-28 3:2016 стандарт, "ГТХЗНТ" УТҮГ-ын захирлын 2016 оны 14 дүгээр тушаалаар батлагдсан "Хөдлөх бүрэлдэхүүн бүртгэх, дугаар олгох журам" . 

Холбоо барих утас: 7724-4405, 7724-4406

 

Иргэдийг хүлээн авах

Хариуцах эзэн: Н.Энхтуяа

Ажиллах журам: Ажлын өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудаар хүлээн авч уулзана.

Холбоо барих утас: 7724-4403  Факс: 7724-4403

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, "Хан-Уул" цамхаг, 8-р давхар 

Цахим шуудангийн хаяг: info@rtcc.mrtd.gov.mn