Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн аюулгүй байдал нь иргэн, хуулийн этгээд, байгууллагын хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, ашиглах, хувилах, бичилт хийх, засварлаж өөрчлөх, устгах, гуравдагч этгээдэд дамжуулах, худалдаалах зэрэг үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой хүртээмжтэй (availability), нууцлалтай (confidentiality), бүрэн бүтэн (integrity) байдлыг хангах цогц үйл ажиллагаа юм.

Кибер аюулгүй байдал – мэдээллийн (өгөгдлийн) сан, сервер, цахим хуудас, имэйл шуудан, сүлжээний дэд бүтэц, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэрэг техник технологийн орон зайн дэд бүтцийн аюулгүй байдлыг хэлнэ.

Мэдээллийн аюулгүй байдал – кибер орон зай + хувь хүн, хуулийн этгээд, бизнесийн байгууллага, цахим орчин зэргийг багтаасан илүү өргөн хүрээний аюулгүй байдлын тухай ойлголтыг агуулдаг.

“Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, ИБУИНВУ, Франц, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Эстони, Сингапур, Малайз, Израйль зэрэг 30 гаруй улсууд өөрсдийн хуулиа батлан, хэрэгжүүлж байна.

Монгол улсын хэмжээнд цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой дараах хуулийн төслүүд 2021.12.17 -ны өдөр УИХ -аар хэлэлцэгдэн батлагдаж 2022.05.01 -нээс эхлэн хэрэгжихээр болсон байна.

  • Нийтийн мэдээлийн ил тод байдлын тухай хууль,
  • Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль,
  • Цахим гарын үсгийн тухай хууль,
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль, 
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль.

 

Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын орчны үзүүлэлтийг ОУЦХБ (ITU)-аас 2020 оны өгөгдлийг ашиглан тодорхойлоход 186 орноос 26.2 оноогоор 120 дугаарт жагссан байна.

Эх сурвалж: https://www.itu.int/dms_pub/itu-d/opb/str/D-STR-GCI.01-2021-PDF-E.pdf

 

НИЙТЭЛСЭН: 2022-02-06 өдөр 00:00:0 цаг