Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэдсэн төв 2018 оны ажлаа дүгнэж, жилийн эцсийн ажлын тайлан хамгаалах арга хэмжээ зохион байгууллаа
Байгууллагын сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, эерэг, таатай уур амьсгалыг бүрдүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох, ажлын гүйцэтгэл, үр дүнг бодитой, үнэн зөв үнэлж, дүгнэх зорилгоор 2018 оны захирлын А/68 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлав. 
Тус журмаар нэгж ажилтны сарын ажлыг нэгжийн дарга, нэгжийн даргын сарын ажлыг захирал дүгнэх, мөн нэгж, ажилтны улирал, хагас жил, жилийн эцсийн ажлыг үнэлж дүгнэх 4 шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, ажилтны улирал, хагас жил, жилийн эцсийн ажлыг үнэлж, дүгнэх үйл ажиллагаанд нийт ажилтны оролцоог хангах зохицуулалтыг тусган хэрэгжүүлж эхэллээ. 
2018 оны гуравдугаар улирал, бүтэн жилийн ажлын тайлан хамгаалах удирдамж, хуваарь баталж 2018.10.04, 2018.12.11-ний өдрүүдэд тайлан хамгаалах арга хэмжээ зохион байгууллаа. 
Тайлан хамгаалалтын дүн нь Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.2.б-д заасны дагуу нэгж, ажилтны ажлыг үнэлж,  дүгнэх нэг үзүүлэлт болно. 
НИЙТЭЛСЭН: 2018-12-14 өдөр 09:45:5 цаг