СУУРЬ БҮТЭЦ ХООРОНД ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧААНЫ ХЭМЖЭЭ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
ЗОРИЛГО: Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 09:00-17:00 цагт “Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр”-ийн 5 давхарт “Улаанбаатар” хурлын танхимд зохион байгуулагдана. Зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яам, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК оролцоно.
НИЙТЭЛСЭН: 2023-03-15 өдөр 00:00:0 цаг