Магистрын хөтөлбөр хүрээгээ тэллээ
ГТХЗНТөв нь ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны улсын их сургуультай хамтран “Мэдээллийн систем ба технологи” мэргэжлээр 2,5 жилийн магистрын эчнээ хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар төмөр замын салбарын нийт 38 инженер магистрын хөтөлбөрт хамрагдаж байгаагаас 2019 онд анх элссэн 9 инженер  сургуулиа амжилттай төгсөж, хос мэргэжилтэй боллоо.  2023 оноос магистрын эчнээ хөтөлбөр хүрээгээ тэлж “Программын инженер, Тээвэр логистик, Тээврийн удирдлага” гэсэн мэргэжлээр суралцуулахаар боллоо.
Эрдэмтэн, доктор багш нарын боловсруулсан тусгай хөтөлбөрөөр  хичээллэж, богино хугацаанд магистрын зэрэг хамгаалах  боломжтой. Мөн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сургалтын бааз, тохилог анги танхимтай. Эрхүү хотын нэр хүндтэй, салбартаа  тэргүүлж буй байгууллагад  дадлага хийх гэх мэт маш олон давуу талтай.

НИЙТЭЛСЭН: 2023-02-06 өдөр 00:00:0 цаг