Магистрын хөтөлбөрийн анхы элсэгчид сургуулиа амжилттай төгслөө

Салбарын мэргэжилтэн, инженерүүдийн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил чиг хандлагыг нэмэгдүүлж, хос мэргэжилтэй болгох зорилгоор “ГТХЗНТ” УТҮГ нь ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай санамж бичиг байгуулан “Мэдээллийн систем ба технологи” мэргэжлээр 2,5 жилийн магистрын эчнээ хөтөлбөрийн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж билээ. Одоогийн байдлаар нийт 40 инженер магистрын хөтөлбөрт хамрагдаж байна. Эхний жилийн инженерүүд алсын зайнаас сурж, төгсөлтийн диплом хамгаалалтаа мөн алсын зайнаас хамгаалан амжилттай төгслөө. 

НИЙТЭЛСЭН: 2023-01-18 өдөр 08:05:5 цаг