БНСУ-д томилолтоор ажиллаад ирлээ.

БНСУ-д томилолтоор ажиллаад ирлээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны А/307 тушаалаар" ГТХЗНТ" УТҮГ-ын Захирал А.Буяннэмэх, Тээврийн нэгдсэн удирдлага, автоматжуулалт, судалгааны хэлтсийн дарга Д. Төгсжаргал нар 2022 оны 11 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд БНСУ-д томилолтоор ажиллаа.

1. “КОЙКА” ОУХАБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн төмөр замын аюулгүй байдлын нэгдсэн системийн дохиолол холбооны зураг төсөл, үндсэн шаардлагыг боловсруулж буй инженерүүдтэй уулзах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор Белүшин Нетворк (Bellution Networks) ХХК-д зочлон, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, санал солилцов.

2. Солонгосын төмөр замын корпорац /KORAIL/ болон Бусаны хурдны галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын төвийн үйл ажиллагаа, холбоо, дохиолол хяналтын танхим, диспетчерийн удирдлагын нэгдсэн танхим, удирдлага хийх хяналтын нэгдсэн самбар, диспетчерийн хяналтын консоль, ажиллах орчин, тоног төхөөрөмжийн өрөөтэй танилцан, тавигдах шаардлага, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын бүтэц зохион байгуулалтын талаар судлан, мэдээлэл солилцсон.

3. Солонгосын Төмөр замын судалгааны хүрээлэн (KRRI)-ийн Доктор Ким Сан Ам болон бусад эрдэмтэн судлаач нартай уулзаж, судалгаа, шинжилгээний ажлуудтай танилцаж, мэдлэг туршлага солилцсон. Мөн Солонгос улсын тээврийн их сургуульд зочлон хөдөлгөөнтэй холбоотой ажилтан /машинч, диспетчер/-ы сургалт, шалгалтыг симулятор ашиглан хэрхэн зохион байгуулж байгаатай танилцаад туршлага судлаад ирлээ.

НИЙТЭЛСЭН: 2022-12-09 өдөр 00:00:0 цаг