Монгол бичгийн багц сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталсан. Энэхүү зарлиг, хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөх, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад чиглэгдсэн.

ГТХЗНТ нь Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран монгол бичгийн танхимын сургалтыг зохион байгууллаа. Монгол бичгийн багц сургалтад төвийн нийт албан хаагчид хамрагдаж, амжилттай суралцаж, батламжаа авлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2022-12-01 өдөр 00:00:0 цаг