"Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн 2022"-д оролцлоо

Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан "Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн 2022"-д ГТХЗНТ-ийн удирдлагууд болон төвийн залуучууд оролцож байна. Энэ зөвлөгөөний үеэр Монгол улсад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, төр болон хувийн хэвшлийн төмөр замуудын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон. "ГТХЗНТ" УТҮГ-ийн захирал А.Буяннэмэх, "МТЗ" ТӨХК-ийн захирал П.Ганхүү, "ТТТЗ" ХХК-ийн хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Янжмаа, "ЗТЗ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч, "Монголиантранс лордс" ХХК-ийн захирал н.Баярсайхан, Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн, Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох нар оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2022-06-03 өдөр 00:00:0 цаг