“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

ГТХЗНТөв нь  “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийг хүрээнд жил бүр хавар, намартаа мод тарин төвийн нэрэмжит төгөл байгуулахаар зорилт тавин ажиллаад 4 жил болжээ.  “Инженер-Ирээдүй” төгөлийг 2019 онд Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн 650 м2 талбайд төглийн бүтээн байгуулалтаар эхэлсэн. Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 5 төрлийн 470 гаруй мод тарьж ургуулаад байна.

2021 оноос “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Зам, Харилцааны Их Сургуулийн Мэдээллийн систем ба технологи чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг хамруулж буй нь  ихээхэн онцлог үйл явдал болоод байна.

Энэ жил МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Төвийн нийт албан хаагчид болон оюутнууд “Баянгол” цэцэрлэгт хүрээлэнд  монос, хайлаас мод тарилаа.

 

НИЙТЭЛСЭН: 2022-05-16 өдөр 00:00:0 цаг