Цогтцэций суманд томилолтоор ажиллаа

“ГТХЗНТ” УТҮГ-ын мэргэжилтнүүд 2022 оны 04 дүгээр сарын 25-наас 27-ны хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд томилолтоор ажилласан.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зүтгүүрийн болон вагоны техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх үйл ажиллагааны гэрчилгээ шинээр авах хүсэлт гаргасан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн дараах үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бааз, техник хангамжийн нөхцөл байдлыг газар дээр үзэж, холбогдох журам, стандартын нөхцөл, шаардлага хангаж байгаа эсэхтэй танилцлаа. Үүнд

  • Зүтгүүрийн болон вагоны техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх ажлын байр
  • Инженер, техникийн ажилтнуудын амралтын байр
  • Техникийн үзлэг, үйлчилгээ, засвар гүйцэтгэх засварын зам
  • Нөөц болон шаардлагатай сэлбэг, материал, хатуу тооцоот багаж хэрэгсэл, тэдгээрийн хадгалах байр, ашиглах болон хүлээлцэх технологийн горим, заавар
  • Тоног төхөөрөмж (кран, гагнуурын хэрэгсэл, багаж, нөөц сэлбэг, зэхэлтийн тоног төхөөрөмж, бусад техник хэрэгсэл)
  • Цогтцэций өртөөний зам, сум, дохио, дохиолол төвлөрүүлэлтийн төхөөрөмж байгууламж
  • Өртөөний техник захирамж акт
  • Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ хийх технологийн горим
  • Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ хийх технологийн горим зэрэг баримт бичиг

 

НИЙТЭЛСЭН: 2022-05-04 өдөр 00:00:0 цаг