Инженерүүд ИрГУПС-г зориод ирлээ

“ГТХЗНТ” УТҮГ нь “ИНЖЕНЕР-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд Эрхүү хотын ИрГУПС-тай хамтран  “Мэдээллийн систем-технологи” чиглэлээр магистрын эчнээ хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулан төмөр замын салбарын нийт 20 инженерийг хамруулаад байна. 

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд инженерүүд “Microsoft Team” програмаар алсын зайнаас онлайнаар хичээллэж, энэ оны 4 дүгээр сард ИрГУПС-г зорьсон.  

Манай инженерүүдийг декан, деканы нарийн бичиг, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн доктор багш нар хүлээн авч, сургуулийн талаар танилцуулан, санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашдаа энэхүү хөтөлбөр маань улам өргөжихийг онцлон, суралцаж буй оюутнууддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.

Инженерүүд орчин үеийн технологиор тохижуулсан сургалтын баазтай танилцаж, төгсөх шалгалтаа амжилттай өгөөд ирсэн.

 

НИЙТЭЛСЭН: 2022-04-26 өдөр 00:00:0 цаг