Бүртгэл эхэллээ

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь Эрхүү хотын Иргупс сургуультай хамтран  3 дахь жилдээ "Мэдээллийн систем ба технологи" чиглэлээр 2.5 жилийн магистрын эчнээ хөтөлбөрийг зохион байгуулж байна.   Энэ хөтөлбөрийн  давуу тал нь мэргэжлийн англи, орос хэлний тусгай сургалттай , цаг хугацаа ба мөнгө санхүүг тодорхой хэмжээгээр хэмнэх, Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн эрдэмтэн, доктор багш нарын боловсруулсан мэдээллийн технологийн тусгай хөтөлбөрөөр онлайн сургалтын платформ дээр алсын зайнаас, цахимаар хичээллэж, богино хугацааны хөтөлбөрт хамрагдаж магистрын зэрэг хамгаалах боломжтой юм. 

НИЙТЭЛСЭН: 2022-03-28 өдөр 00:00:0 цаг