Өмнийн говийн томилолт

 

           2022 оны 3 дугаар сарын эхээр Өмнийн говийг зорих томилолт өвөрлөн хөлгийн жолоог өмнөговь аймгийн Цогт-Цэций сумруу заллаа.  “МТЗ” ТӨХК-ийн Цогт-Цэций өртөөнд очиход нүүр нүдгүй шуурга шуурч,  хийсгэж болох бүгдийг хийсгэж  байсан  хэдий ч төмөр замчдын бүтээн байгуулалтын төлөөх сэтгэл, бүтээхийн төлөөх зүтгэлийг хийсгэж чадахааргүй байлаа.  “МТЗ”ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан “Энэ шуурга бидний бүх саад тотгор, бэрхшээл бүхнийг аваад явж байгаа” хэмээн инээмсэглэн  угтлаа. “МТЗ”ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан, ерөнхий инженер Д.Нямлхагва нар галт тэрэгний хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан бэлтгэл ажил ханган ажиллаж байхад нь бид таарчээ. Удирдлагуудтай галт тэрэгний хөдөлгөөнийг нээхтэй холбоотой ажлын явц, тулгарч буй бэрхшээл, гүйцэтгэж буй ажлуудынх нь талаар мэдээлэл авч  санал бодлыг нь солилцоо.

          “ГТХЗНТ”-ийн захирал А.Буяннэмэх: Төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж, монгол улсын хөгжил, тэр дундаа монголын сүлжээ төмөр замыг үүсгэн байгуулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь баяр хүргэе. “МТЗ” ТӨХК нь төмөр замын байгууллагуудын манлайлал байж  үлгэр жишээ, шинэ соёлыг компанидаа нэвтрүүлж, боловсон хүчнийхээ мэдлэг, чадавхийг байнга дээшлүүлж ажиллахад нь манай төвөөс хэрэгжүүлж буй “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийн үүд хаалга байнга нээлттэй” хэмээн өгүүллээ.  

           Мөн тус төвд БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага KOICA-гаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар товч танилцууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2022-03-25 өдөр 00:00:0 цаг