“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр 2019-2029 онд хэрэгжих бөгөөд хөтөлбөрт багтсан эхний арга хэмжээ нь төвийн нэрэмжит төгөл байгуулах юм.  “ГТХЗНТ” УТҮГ болон “Нийслэлийн Налайх дүүргийн ЗДТГ-ын “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсанаар “Инженер-Ирээдүй” төгөлийг 2019 онд Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн 650 м2 талбайд төглийн бүтээн байгуулалтаар эхэлсэн.

Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 5 төрлийн 470 гаруй мод тарьж ургуулаад байна. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Зам, Харилцааны Их Сургуулийн Мэдээллийн систем ба технологи чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын төлөөллийг хамруулсан нь  ихээхэн онцлог үйл явдал боллоо.

МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн “Инженер-Ирээдүй” төгөлд нийт 70 монос, 170 хайлаас модыг тус тус тарилаа.

 

НИЙТЭЛСЭН: 2021-10-22 өдөр 00:00:0 цаг