ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ОБЬЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭВ

Хөдөлгөөн зохицуулалтын төвд 2021 оны IX сарын эхний 15 хоногийн байдлаар гэрчилгээжүүлэлттэй холбоотой 119 хүсэлт ирсэн бөгөөд Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 16 удаагийн хурлаар хүсэлтийг хэлэлцэж 20 хуулийн этгээдэд 205 гэрчилгээг шинээр олгож, 64 хуулийн этгээдийн 110 гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар шийдвэрлүүллээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг үндэслэн 84 иргэн, хуулийн этгээдийн 315 гэрчилгээг хэвлэж баталгаажуулан олгож гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлага хангаагүй болон баримт бичгийн бүрдэл дутуу шалтгаанаар 25 хүсэлтийг буцааж, одоогоор шийдвэрлэгдэх шатанд 6, хянагдаж буй 4 хүсэлт байна. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг бүрдүүлж хөтлөн, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7.1.8-д заасны дагуу гэрчилгээ олгосон байгууллагын мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яаманд сар бүр тайлагнаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-15 өдөр 09:52:5 цаг