ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНД ДУГААР, КОД ШИНЭЭР ОЛГОЖ, БАТАЛГААЖУУЛЖ МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭЖ БАЙНА

Хөдөлгөөн зохицуулалтын төв нь “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам”, “Хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалт. 2-р хэсэг. Төмөр замын ачааны вагоны дугаарлалтад тавих шаардлага”, “Хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалт 3-р хэсэг. Татах хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалтад тавих шаардлага” MNS 6630-2, 3:2016” стандартыг тус тус хэрэгжүүлж хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 4 хуулийн этгээдийн 5 төрлийн 359 хөдлөх бүрэлдэхүүнд дугаар, 3 хуулийн этгээдэд өмчлөгч, түрээслэгчийн кодыг шинээр олгож, 1 хөдлөх бүрэлдэхүүний өмчлөгчийг шилжүүлэн бүртгэж, 10 хуулийн этгээдийн 559 хөдлөх бүрэлдэхүүний, 4 хуулийн этгээдийн 910 чингэлгийн дугаарыг баталгаажуулж мэдээллийн нэгдсэн санд бүртгэж мэдэгдсэн байна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-09 өдөр 15:38:1 цаг