Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн гүйцэтгэлд шинжилгээ хийлээ

Хөдөлгөөн зохицуулалтын төв нь Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасан эрх, хэмжээний хүрээнд галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах, суурь бүтэц эзэмшигчийн тээх, нэвтрүүлэх чадвар, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтад хяналт тавих зорилгоор 2020-2021 оны өвлийн цагийн хуваарийн галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийн биелэлт, суурь бүтэц эзэмшигчийн ашиглалтын ажлын чанарын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах талаар суурь бүтэц эзэмшигч нарт 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 280 дугаартай албан бичгээр зөвлөмж хүргүүлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журамд заасны биелэлтийг хангаж, тайлагнаж ажиллахыг мэдэгдлээ. Түүнчлэн нэгдсэн зурмагийн гүйцэтгэлд хилийн галт тэрэг солилцоо, суурь бүтэц хоорондын галт тэрэг, вагон солилцоо, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн тасалдал, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн ачилтын үзүүлэлтээр болон экспортын ачаа хүргэх хугацаа хэтэрсэн вагонуудын мэдээлэлд 15 хоног тутамд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-03 өдөр 10:18:1 цаг