Хэлэлцээрийн протокол батлагдлаа

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барих, төвийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн Хэлэлцээрийн протоколд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа. Хэлэлцээрийн протокол батлагдснаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.6.1.3.3, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд туссан Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөний "3.6.1.3.3.Төмөр замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын барилга барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, монголын талын хүлээх эрх, үүрэг, үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, үр дүнтэй зохион байгуулах нь "ГТХЗНТ" УТҮГ-ын үйл ажиллагааны гол зорилт юм.

НИЙТЭЛСЭН: 2021-09-01 өдөр 14:31:2 цаг