Судалгааны ажил зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх журмыг баталлаа

Хөдөлгөөн зохицуулалтын төв нь хуулиар тусгайлан болон нийтлэг олгосон чиг үүрэг, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэл, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдаа холбоотой судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулах, дотоодын болон гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан “Судалгааны ажил зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх журам”-ыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/49 дүгээр тушаалаар баталлаа. Тус журам батлагдсанаар судалгаа шинжилгээний ажлыг мэргэжил, онолын түвшинд, улсын төсвөөр хөрөнгөөр болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх аливаа төсөл, арга хэмжээг чанартай, үр дүнтэй зохион байгуулж гүйцэтгэхэд ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг болж байгаагаар онцлогтой юм.

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-25 өдөр 10:18:0 цаг