2021 оны элсэгчид шалгалтаа амжилттай өглөө.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь Эрхүү хотын зам харилцааны их сургуультай хамтран “Мэдээллийн технологи ба систем” чиглэлээр 2.5 жилийн магистрын эчнээ хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт энэ жил “ЗТХЯ”, “ГТХЗНТ” УТҮГ, “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг байгууллагуудын 10 инженер элссэн. Орос хэлний бэлтгэлд хамрагдаж, шалгалтаа амжилттай өгч магистрын хөтөлбөрт хамрагдах болсон инженерүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.  

Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургууль (ИрГУПС) | Оросын Боловсролын Төв

НИЙТЭЛСЭН: 2021-08-25 өдөр 11:30:0 цаг