магистрын эчнээ хөтөлбөрт 2020 онд элссэн инженерүүд маань эхний жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдлаа.

ГТХЗНТөв, ИрГУПС-тай хамтран зохион байгуулж буй магистрын эчнээ хөтөлбөрт 2020 онд элссэн инженерүүд маань эхний жилийн сургалтын хөтөлбөр, ОХУ-ын Томскийн пол техникийн их сургуулиас зохион байгуулсан "Гадаадын оюутан, төгсөгчдийн эрдэм шинжилгээний санаачилга", ИрГУПС-ээс зохион байгуулсан "Шинжлэх ухаан ба залуучууд” Оросын оюутнууд, аспирантууд, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээ, практикийн бага хуралд тус тус оролцож хичээлийн жилээ амжилттай дуусгалаа. Инженерүүд маань мэргэжлийн хичээлийг цахимаар тус сургуулийн эрдэмтэн, доктор, профессор багш нараар заалгаж, мэргэжлийн орос хэлний  тусгай хөтөлбөрт гурван сар хамрагдлаа.   

Орчин үеийн чиг хандлагад хөл нийлүүлж оюун ухаан, мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт хийж  буй инженерүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

НИЙТЭЛСЭН: 2021-05-18 өдөр 00:00:0 цаг