“ТРАНЗИТ МОНГОЛ - 2019” ФОРУМД ОРОЛЦЛОО.

Жил бүр зохион байгуулдаг “ТРАНЗИТ МОНГОЛ” форумыг Монгол Улсын засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д 2 өдөр зохион байгууллаа.

“ТРАНЗИТ МОНГОЛ-2019”  форумд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Милостных И.В, “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл,  “ГТХЗНТ” УТҮГ-ын захирал А. Буяннэмэх, ОХУ-ын болон БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд, БНХАУ-ын “Төмөр замын төв компани”-ийг төлөөлж Хөх хотын төмөр замын дарга Жан Зи И, БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучийн холбооны нарийн бичгийн дарга Ли Бэйжан нарын зочид төлөөлөгчид болон салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.  

"ТРАНЗИТ МОНГОЛ-2019″ форум нь  “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд төмөр замын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь, түншүүдийн хамтын ажиллагаа", “Улаанбаатар төмөр замын Төв коридорын дэд бүтцийг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээнүүд” сэдэвт илтгэл, ярилцлага,  эрдэм шинжилгээний хурал  болж өндөрлөв. 

НИЙТЭЛСЭН: 2019-06-07 өдөр 11:27:0 цаг