Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөн хянах системийн анхны хэлэлцүүлэг ЗТХЯ-нд боллоо

Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг хянах системийн судалгааны ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг ЗТХЯ-нд болж, ажлын хэсгийн ахлагч А.Буяннэмэх хэлэлцүүлгийг нээж, "Төмөр замын тээврийн менежментийн систем", "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-ын ахлах мэргэжилтэн Г.Чангас "Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний хяналтын систем" сэдвээр илтгэл тавьсан ба тус хэлэлцүүлэгт ЗТХЯ, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, "ЮНИТЕЛ" ГРУПП зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас мэргэжилтнүүд оролцож Монгол улсын хэмжээнд төмөр замын тээврийн менежмент, логистикийн системийн зохион байгуулалт, галт тэрэгнийн хөдөлгөөнийг RFID технологоор бүртгэх технологийн судалгааны ажлын талаар санал солилцож зөвлөлдлөө.  

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-24 өдөр 10:54:1 цаг