Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв"-д Зам тээврийн хөгжлийн яамны ээлжит хяналт шалгалтын ажил явагдаж байна.

2019 оны 4-р сарын 01-ний өдөр Зам тээврийн хөгжлийн сайдын "Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай" 105 дугаар тушаалаар ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, бодлого, хөтөлбөр, норм, дүрэм журам, гэрээ хэлэлцээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх юм.

НИЙТЭЛСЭН: 2019-04-03 өдөр 16:58:0 цаг