ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Төвийн 2019 оны Авлига, ашиг сонирхлын эсрэг төлөвлөгөөний дагуу төвийн ажилтнуудад авлигын хор хөнөөлийг таниулах, авлигыг үл тэвчих ухамсрыг бий болгох, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан “Авлигын хор хөнөөл” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг 2019.03.12-27-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.

            Тус уралдаанд ажилтнууд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлснээс:

            1-р байранд ТМССХ-ийн мэргэжилтэн Г.Баттөр

            2-р байранд ТМССХ-ийн ахлах мэргэжилтэн О.Эрдэнэтулга

            3-р байранд ТМССХ-ийн мэргэжилтэн Б.Жавзандулам нар шалгарч, өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнууллаа.

            Уралдаанд оролцсон ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсч, цаашдын сурч мэдэх их үйлсэд амжилт хүсье.

НИЙТЭЛСЭН: 2019-03-28 өдөр 11:11:5 цаг