Канад улсын MRSS компани Bombardier компанитай 36 сая фүнт стерлингийн гэрээ байгууллаа.

Дэлхийд тэргүүлэгч авто тээврийн эд анги үйлдвэрлэлийн Motherson Sumi System компанийн харьяа MRSS компани нь төмөр замын тээврийн салбарт шаардлагатай холбогдох тоног төхөөрөмжийг Их Британи улс дахь салбар компани болох Bombardier Transportation компаниас худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ. Bombardier Transportation компани нь Bombardier компанийн харьяа байгууллага ба төмөр замын чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг юм. Харин Bombardier компани нь нисэх онгоц, галт тэрэгийг шинээр зохион бүтээх, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх зэргээр үйл ажиллагаагаа дэлхийн 28 улсад явуулдаг ба тээврийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг байна.

MRSS нь Bombardier компанийн Derby төвийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурж, тус төвийн ажилчидтай хамтран бизнесээ үргэлжлүүлэн явуулах зорилготой байгаа юм байна. Түрүүн дурьдсанчлан Bombardier компанийн Derby төв нь төмөр замын инженерчлэл, хөнгөн цагаан үйлдвэрлэдэг дэлхийн томоохон төвүүдийн нэг ба Их Британи улс дахь дотоодын болон гадаадын зах зээлд зориулсан шинэ галт тэрэгний загварыг бий болгох, үйлдвэрлэх, угсарч, турших боломжтой цорын ганц байгууламж юм.

Уг гэрээний дагуу Bombardier компанийн Derby төвөөс үйлдвэрлэлийн хүчин чадлын кабель, хавтан, тоног төхөөрөмж, кабинет байгууламж, түүнд шаардагдах эд материал, цахилгаан механик угсралтын материал зэрэг зүйлсийг MRSS компанид нийлүүлэх юм. 36 сая фүнт стерлингийн өртөг бүхий гэрээний 10.87 сая фүнт стерлинг нь  худалдан авалтын хөрөнгө, үйлчилгээний төлбөр, ажилчдын цалин хөлс зэрэгт зарцуулагдах юм байна. Гэрээнд заагдсан зүйлсийг энэ оны II дугаар улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Мэдээллийн эх сурвалж: www.railway-technology.com

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-21 өдөр 00:00:0 цаг