Мэндчилгээ
Эрхэм хүндэт ган замчид та бүхэндээ айлчлан ирж буй 2019 оны шинэ оны баярын мэндийг Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилж байна.
Бид нэг салбарын хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан, мэдлэг боловсрол, ур чадвараа чилээж, хичээл зүтгэлээ дайчлан, харилцан ойлголцож, бие биенээ хүндэтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хуулийн хүрээнд хамтран ажиллаж байна. 
Төмөр замын тээврийн салбарын хөгжлийн төлөө зорилго нэгтэй хамтран ажилладаг Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагууд, “Улаанбаатар төмөр зам” ХНН , "Монголын төмөр зам" ТӨХК, “БТЕГ” ХХК-ийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье. 
Улиран одож буй 2018 оныхоо амжилт бүтээлийг бататгаж, өнгөрснөөс суралцаж хөгжил дэвшлийн оргилуун их хүслээр 2019 оноо угтан авахыг хүсье. Ирэх 2019 онд төмөр замчид та бидний хувьд ажил хөдөлмөрийн арвин ургацтай, амжилт бүтээлийн од хийморьтой он байж, он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилээ эрч хүч, ажлын амжилтаар дүүрэн угтахын ерөөлийг дэвшүүлье. 
 
“ГТХЗНТ” УТҮГ-ын захирал Т.Ариунбаатар
НИЙТЭЛСЭН: 2018-12-27 өдөр 14:06:2 цаг