Зорилго
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛСЫН ХАРАА
 
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах, галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн удирдлага, зохицуулалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөж хэрэгжүүлэх Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, мэдээлэл, зохицуулалтын үйлчилгээ үзүүлэгч анхдагч байгууллага болохыг зорьж ажиллах явдал мөн.
 
 
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
 
Монгол Улсын нутаг дэвсгэрт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай, найдвартай, үр ашигтай удирдлага, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлнэ.
 
 
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО
 
1.Төмөр замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах
2. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн удирдлага, зохицуулалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөж хэрэгжүүлэх, удирдлагаар ханган ажиллах х
3. Төмөр замын тээврийн салбарын бүх шатны үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс техникийн зохицуулалт, горим, стандарт, норм, нормативын бичиг баримтыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх
4. Төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ болон оношилгоо, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын оношилгоо, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах
5. Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын нэгдсэн мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох
6. Хүний нөөцийн тогтвортой хөгжил, нийгмийн баталгааг хангах
НИЙТЭЛСЭН: 2020-11-04 өдөр 00:00:0 цаг