Мэндчилгээ

     Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.

    Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, хангалтыг сайжруулах, тээвэрлэлтийн шуурхай үйл ажиллагааг бүрэн хангах, төмөр замын тээврийн салбарт хамаарах төрийн өмчийг зохистойгоор ашиглах, суурь бүтцүүдийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг харилцан уялдуулан зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах үүрэг хүлээн ажиллаж байна.

     Манай хамт олон Монгол Улсын нутаг дэвсгэрт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай, найдвартай, үр ашигтай удирдлага, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

    Бид төмөр замын тээврийн салбарын хөгжил дэвшлийн төлөө төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллах болно.

     Та бүхэн манай цахим хуудсаар зочилж төмөр замын тээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч байхын зэрэгцээ өөрсдийн санал бодлоо хуваалцах бүрэн боломжтойг дурдахад таатай байна.

 

Эрхэм таны энэ өдрийн ажил үйлсэд амжилт хүсье!

 

"ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ТӨВ"

Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал А.БУЯННЭМЭХ

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-11-04 өдөр 15:00:0 цаг