"ГТХЗНТ" УТҮГ нь "Инженер-ирээдүй " төгөлд мод тарилаа.

“ГТХЗНТ” УТҮГ нь Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Мод хэрхэн тарих вэ?”, “Эко орчныг эргэн тойрондоо бүтээх энгийн дадал” сэдэвт сургалтыг БОАЖЯ-ны харъяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-тай хамтран зохион байгуулсан. Мөн Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд Төвийн нэрэмжит “Инженер-Ирээдүй” төгөлд мэргэжлийн байгууллагатай хамтарч мод тарьснаар модыг зөв технологийн дагуу тарьж ургуулах ач холбогдолтой байлаа. Бидний ирээдүй, үр хойчдоо үлдээх үнэт зүйл бол ногоон төгөл, ой мод, цэнгэг ус юм. Иймээс хүн бүрийг мод тарьж, ургуулж, хайрлаж хамгаалахыг уриалж байна.

НИЙТЭЛСЭН: 2020-10-14 өдөр 08:56:5 цаг